Дуучин Б.Маралжингоо шинэхэн уран бүтээлээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдөр олон нийтэд цацсан юм. Тэрээр шинэ дууныхаа талаар "Шинэ уран бүтээл...Ижий минь та бүх амьдралын эх үндэс, зовлон зөөллөж жаргал ерөөдөг амьд ганц бурхан билээ. Хол газар ээжийгээ санаж бас талархаж яваа зүрх бүхэн, ээжийнхээ ариун сүүг амлаж өссөн халуун сэтгэл бүхэнд зориулж дууллаа. Та бүхэн минь хүлээн авна уу" гэлээ.