Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нэр бүхий сайд нар, Хотын дарга С.Амарсайхантай уулзсан. Энэ үеэр Хотын даргын зарим орлогчдыг солих даалгаварыг өгсөн талаар эх сурвалж мэдээллэж байсан юм. 

Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг чөлөөлж, орны хүнийг томилжээ. Ж.Дамдинцэрэнг төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргийг биелүүлээгүй, хууль тогтоомжийн хүрээнд албан үүргээ биелүүлээгүй шалтгаанаар ажлаас нь халжээ.  

Түүний оронд Соёл урлагийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюушийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.