Өнгөрч буй энэ долоо хоногт улс оронд маань олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээр олон үйл явдлаас онцлон хүргэж байна.

Нийгэм: Манай улсад аливаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээрээ буцаж буудаг хууль байдаггүй. Ер нь ч тэгээд шатахуун, долларын ханш өсөхөөр өргөн хэрэглээний үнэ өсчихдөг бичигдээгүй хуультай улс даа. Үүний тод жишээ болсон Торгуулиар "толгойг нь илээд л байх уу" .

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 254,473.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 12 Төсвийн ерөнхийлөн захирагчийн 56 барилга, байгууламжид 2008-2017 онд нийт 171,550.2 сая төгрөгийн санхүүжилт буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байна. Дээрх барилга, байгууламжийг захиалагч буюу Төсвийн ерөнхийлөн захирагчдаар ангилж үзвэл нийт төсөл, арга хэмжээний 80.3 хувийг БХБС, БСШУСС, ЭХС-ын төсөл, арга хэмжээ эзэлж байна. Эдгээрээс  Барилга, хот байгуулалтын сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгуудыг хүргэж байна

Улс төр: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гээд зүтгүүлж эхэлсэн. Уг хуулийг өөрчлөхдөө Монгол улсыг нэг тойрог хэмээн үзэж сонгууль явуулах юм гэнэ. Нэг тойргоор сонгуулийг явуулсны дараа санал тоолох, хураах зэрэг техникийн хувьд боломжгүй хэмээн үзэж байсан. Монгол Улс парламентын түүхэндээ долоон удаа УИХ-ын сонгууль явуулсан. Үүний дөрвийг нь жижиг мажоритар системээр явуулсан. Тэгвэл нэг тойргоор молиго үмхүүлэх үү

Эдийн засаг: Өнгөрөгч сард нөөцийн махны нийлүүлэлт муу байснаас үүдэн "картын бараанд дугараалан зогсдог байсан шиг оочерлоод авсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд авсан. Иргэд махны үнээ "дийлэхгүй" дарамтанд орж байна. 

Спорт: Гавьяат тамирчин Н.Төгсцогт наймдугаар сард болох WBC-гийн бүсний төлөөх тулааныхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа. Түүнийг 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон гэдгийг бокс сонирхогчид сайн мэдэж буй. Харин одоо 12 дахь тулаанаа WBC-гийн бүсийг эзэмшиж байгаа Гарри Рассельтай хийхээр болсон байна. МУГТ Н.Төгсцогт: Gary Russell энэ тулааны саналыг хүлээж авахгүй бол түүний бүсийг хурааж авна 

Урлаг: Монгол улсынхаа нэрийг өндөрт мандуулдаг залуусын амжилтын цуурай өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал, Юнискод бүртгэлтэй дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаагаа 19 настай Мөнх-Эрдэнийн Тэлмэн тэргүүн байрын эзэлж, алтан медалийг энгэртээ гялалзууллаа. М.Тэлмэн: Нэр хүндтэй балетын тэмцээнд эх орноосоо анх удаагаа түрүүлсэндээ баяртай байна.