“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл өнгөрөгч онд цацагдсан юм.

Тэгвэл уг асуудлыг Авлигатай тэмцэх газраас "үндэслэлгүй" гэж олон нийтэд мэдээлж байсан. Мөн Д.Бямба-Очирыг өөрийн нэр дээрээ 87 байр эзэмшдэг гэх мэдээлэл сошиал орчинд тархан олныг гайхшруулсан.

Харин энэхүү мэдээлэл нь түүний нэр хүндийг гутаасан "худал" болохыг Сүхбаатар дүүргийн иргэний шүүхээс тогтоожээ. Ийнхүү түүнийг 87 байргүй, 500 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоогүй тул нэр төрийг нь сэргээлгэх шүүхийн шийдвэр гарсан байна.