2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан ичгүүртэй хэрэг гараад буй билээ.

Үүнтэй холбоотойгоор дэлхийд Монгол төрийн нэр хүнд гутамшигтайгаар унаж буйг баталсан үйл явдал болжээ

Тодруулбал Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  ХБНГУ-руу зорчсон байна. Энэ үед түүнийг  Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэгбүрчлэн шалгасан аж.  Д.Сумъяабазар: "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд л Германы холбогдох ажилтнууд огт ач холбогдол өгөөгүй гэнэ.

Ийнхүү Монголын Засгийн Газрын сайд, УИХ-ын гишүүд нь хүртэл хар тамхины наймаачин гэж сэрдэгдэх хүртлээ Монгол төрийн нэр хүнд унасан нь нотлогдож байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийн Фэйсбүүк хуудсандаа, "Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, Тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч авч хэлэлцээгүй байна. Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу" гэжээ.