АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо шинэ аваргатай боллоо. Бүсийнхээ аварга ч болж үзээгүй байсан Тороното Рэпторс баг энэ жил үнэхээр сайн байж НБА-гийн аварга болж чадлаа.

Торонтогийнхон Вариорсыг 114:110 онооны харьцаагаар буулгаж авснаар ийнхүү багийнхаа түүхэнд анх удаа аварга болж байгаа юм. Финалын тоглолтын MVP тоглогчийн шагналыг Кавай Леонард хүртсэн байна.