Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоолоо.

Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя!