Image

 

       Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн баярын үйл ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлэн, урлаг спортын амжилт гаргасан суралцагч, төгсөгчдийг шагнаж урамшууллаа. 

Мөн Монгол улсын спортын цол, зэргийн болзол хангасан Жаргалант сумын Таеквондогийн “ТИТАН” клубын зарим тамирчдад спортын мастер, дэд мастерын үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө. 

      Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуулийн 5-р ангийг 64 бүлэгт 2076,  суурь боловсролыг 51 бүлэгт 1331 сурагч, 12-р ангийг 31 бүлэгт 638 суралцагч суралцан төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна.