Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийгдэж байна. Уг шалгалтаар Тавин ус ХХК-ийн эмийн сан нь алдаатай болон хуурамч сэтгэцэд нөлөөт эмийн жороор үйлчилсэн зөрчлийг илрүүлжээ.  Албаныхан холбогдох арга хэмжээг авсан байна.

Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг сэрэмжлүүллээ.