Өнгөрсөн ням гарагт 40 настай илбэчин энэтхэг эр аюултай үзүүлбэр үзүүлжээ. Тэрбээр ган төмрөөр хийсэн торонд төмрөөр гинжлүүлэн Ганга мөрөнд кранаар ус руу унагаах үзүүлбэр хийсэн байна. Илбэчин Мандраке энэ үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө "Хэрэв би үүнээс өөрийгөө суллаж гарч чадвал илбэ, харин үүнийг хийж чадахгүй бол эмгэнэл" хэмээн хэлж байжээ. 

Илбэчин эр өмнө гэхдээ сүүлийн удаагийнх үзүүлбэртэйгээ төстэй үзүүлбэрийг 1998 болон 2002 онд хийж байжээ. Түүний хувьд шилэн тор болон төмөр торонд түгжигдэн уснаас амжилттай гарч ирж байжээ. 2013 оны үзүүлбэрийг үеэр нэлээд их хэл ам гарч байсан аж. Учир нь түүний илбийг үзэж байсан хүмүүс торны хаалга нь онгорхой байсан түүгээрээ гарсан хэмээн нэлээд бухимдан түүнийг бараг зодох нь холгүй бухимдаж байсан гэнэ. 

Харин энэ удаад илбэчин эр хамгийн сүүлчийн үзүүлбэрээ хийж Ганга мөрөнд амиа алдажээ. Түүний цогцосыг нэг өдрийн дараа олсон байна.