Авлигатай тэмцэх газар өчигдөр Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан юм.

Эл үйл явдлыг Улаанбаатар хотын дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Үүл шүүмжилж, цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэж жиргэв.

www.zuv.mn