Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан нээлттэй ил захидал бичин нийтлүүлсэн билээ.

Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянд хандан тайлбар захидал бичсэнийг бид мөн нийтэлсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө : "Би 66 жил юм бичлээ шүү дээ. Энэ хооронд би худлаа юм ердөө бичиж үзээгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой. Ганцхан л алдаа гаргаж байсан. Тэр нь юу вэ гэхээр, ижил нэртэй хоёр хүнийг андуураад биччихсэн, тийм нэг юм бий. Тэрнээс бол уучлалт гуйсан. Бусад нөхцөлд би дандаа үнэн юм бичиж байсан, баримттай, нотолгоотой. Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгнө. Нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн л дээ. 

Би бол Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлалт гуйхгүй. Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй. Тиймээс Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгөөд ялладаг, барьдаг юм байвал яллаг. Хамаагүй." гэжээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянгаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан бичсэн захидлыг дараах холбоосноос үзнэ үү

https://dorgio.mn/p/106104

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянд хандан бичсэн хариу захидлыг дараах холбоосноос үзнэ үү

https://dorgio.mn/p/106211