Стокгольм хотоос гаралтай 26 настай Пикси Фокс 17 удаа гоо сайхны хагалгаанд орсон бол Лос Анжелес хотын 35 настай Жастин Жедлика түүнээс ч их буюу 340 удаа хагалгаанд оржээ. 

Жастин гурван жил хамт амьдарсан бүсгүйгээсээ салж, Пикситэй  хамтдаа амьдарч байгаа бөгөөд тэд яг л Барби болон Кен шиг аж төрж байгаа гэнэ. Тэднийг нэгтгэсэн зүйл бол мэдээж хэрэг гоо сайхны хагалгаа юм.