УИХ-ын гишүүн Д.Мурат нэгэн хэсэг нэлээд хэцүүхэн хэрэгт холбогдож олон ч хүний анхаарлыг татаж байлаа. Түүний хохирогч гэх Б.Бахытгүл  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний зүй бус үйлдлийг дэлгэж, эцэстээ хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэхээр болсон. Гэсэн ч тэдний маргаан одоог хүртэл дуусаагүй л байгаа бололтой.

Өчигдөр /2019.06.26/ Баян-Өлгий аймгийн онгоцны буудал дээр УИХ-ын гишүүн Д.Муратын хүү М.Серик иргэн Б.Бахытгүлийг зодож, хэл амаар доромжилсон гэлээ. Тодруулбал, иргэн Б.Бахытгүл өөрийн цахим хуудаснаа:

"Өчигдөр буюу 2019.06.26нд Баян-Өлгийд садар Мурат ирсэн ба аймгийн онгоцны буудалд хүү Серикийн хамт намайг олон нийтийн газарт зодож, хэл амаар доромжиллоо. Олон түмэн гэрчилнэ. Хүү нь согтуу байсан бөгөөд машинд сууж байхад өөрөө хүрч ирээд аавынхаа боовны асуудалд их л санаа нь зовж, одоо миний фэйсбүкийг хаалгахаар оролдож эхэлсэн. Учир нь садар Муратын яриа, бичлэг, мессэж,зурагнуудыг нь би олон нийтэд цаг нь болохоор хүргэнэ гэдгээ тэд мэдэж, их айж байна!!!!Монголын ард түмэнд хандаж хэлэхэд миний амь насанд Боов Мурат болон хүү нь заналхийлж байна. Юу ч хийхээс буцахгүй байна. Тиймээс энэ ичгүүргүй , хүний мөсгүй Боов Мурат, хүү нь Серик мэтийн хүмүүжилгүй ийм юмнууд над шиг олон олон ганц бие эмэгтэйг доромжилж, амь насанд нь заналхийлж явсаар байх уу. Ийм гаж донтонг төрд байлгах нь эмгэнэл юм даа” хэмээн бичжээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Мурат нь иргэн Б.Бахытгүлийг утсаар дарамталж, доромжилж, зодож, чатаар нь өөрийн бэлэг эрхтний зургуудаа явуулж хоёр жил орчим сэтгэл санаа болон, бие махбодийн хохирол учруулдаг байсан талаар хохирогч Б.Бахытгүл олон нийтэд мэдээлэн, хуулийн байгууллагад хандаж байсан билээ.