Кембриж, Солфордын их сургуулийн социологичид Их Британийн 70 мянга гаруй иргэнээс санал асуулга авч, ажлын цагийн өөрчлөлт сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын таашаалд хэрхэн нөлөөлөхийг тогтоох гэж оролджээ.

Ерөнхийдөө автоматжуултаас болж ажлын байрууд багасах төлөвтэй байна. Үүнийг дагаад хүмүүс ажлаас халагдаж, гадаад дарамт шахалтад орж, хүчтэй айдаст автана.

Гэхдээ бүх зүйл тийм ч аймшигтай биш гэж судлаачид тэмдэглэж байна. Хүн эрүүл саруул байхын тулд оффист долоо хоногийн нэг өдрийг л өнгөрүүлэх, эсвэл зайнаас ажиллахад хангалттай гэнэ.
Судлаачид түүнчлэн “таван өдрийн амралт”, өдөрт ердөө л хоёр цаг ажиллах, эсвэл жилийн ээлжийн амралтыг долоогоос нэг сараас нэмэгдүүлэх зэрэг шилжилтийн зарим хувилбарыг дэвшүүлж байна.