Сайн байна уу? Надад нэг асуудал тулгараад байна л даа. Яг яах ёстойгоо өөрөө ч ойлгохгүй юм. Би нөхөртэйгөө үерхэж эхлээд 3 жил гаран болж байгаа.

Бид хамтдаа аз жаргалтай сайхан л байдаг байлаа. Сүүлд, үерхэж эхлэхдээ өөр охидуудтай харьцдаг байсныг нь мэдсэн. Тэгээд өнгөрсөн юм гээд уучлаад салаагүй. Тэрнээс хойш бид хоёрт бараг асуудал гардаггүй байсан. Бид хоёр хөөрхөн маамуутай болсноор хамт амьдарж эхэлсээн.

Хуримаа хийгээгүй ч, бэр гуйгаад нэг гэртээ орсон. Тэгээд төрснийхөө дараа бас бус зүйлээс болж баахан гомдвоо. Тэрийгээ дотроо л хадгалдаг байлаа. Төрснөөсөө хойш би гэртээ хүүхдээ харж, тэр ажил төрөл гээд л гадуур. Надад урьдынх шигээ хамт байж эрхлүүлэх гээд л тийм зүйл байхгүй болсон. Тэгээд саяхан өөр охинтой харьцсан чатыг нь олж уншсан юм. Би бүр итгээгүй эхнээс нь дуустал уншсан. Хэд хэдэн удаа уулзсан байх юм. Унтаж хэвтээд яваагүй ч уулзаад явсан болхоор надад хэцүү байнаа.

Би тэгээд хэлсэн, "одоо болъё доо хамт амьдраад жил ч болоогүй ийм юм болж байна, цаашдаа бол бүтэхгүй биз" тэгсэн салж чадахгүй зүгээр л ухаанаа түр алдчихсан байж, ганцхан удаа итгээд уучлаач уучлаарай гэхээс өөр үг байдаггүй. Би энэ бүхнийг мартъя гэхээр мартаж чадахгүй, салъя гэхээр бас огт хайргүй ч биш, хүүхдээ ч бас өрөвдөөд байх юм.

Энэ хүн үнэхээр засрах болов уу? эсвэл сурсан зан өөр болдоггүй гээд хэсэг хугацааны дараа дахиад ийм зүйл болох болов уу? Би ер нь яг яах ёстой юм болоо? надад зөвлөгөө өгөөч?