НМХГ-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан 5 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ.