Загвар өмсөгч Э.Энхболдыг залуус андахгүй сайн танина. Нэг хэсэг охидын харцыг булааж явсан залуу өдгөө гэр бүлийн амьдралаа тов хийлгээд авсан намбалаг нэгэн. Тэрбээр багадаа эвлүүлдэг тоглоомоор их тоглодог хүүхэд байсан гэдэг. Ингэхдээ өөрөө сэтгээд машин, байшин гэх мэтчилэн янз бүрийн зүйлийг бүтээдэг, хийсэн зүйлсээ яаж гоё харагдуулах уу, яаж бат бөх байлгах уу гээд л  олон талаас нь боддог сониуч зантай хүүхэд байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуучилж байжээ. 

Загварын залуусыг "цагаан гартай" хэмээдэг бол Э.Энхболд тийм биш гэнэ шүү. Учир нь гэрийнхээ тавилгыг өөрөө хийчихдэг гарын дүйтэй аж. Түүний гэргийг дизайнер О.Отгонжаргал гэдгийг загварынхан болоод сайхан хувцсаар гангарагчид андахгүй мэднэ.  Энэ удаад түүний гэр бүлийн аз жаргалтай агшинг буулгасан гэрэл зургаас сонирхуулж байна.