Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд тус мужийн Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автсан. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1.3 метрт хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, эрчим хүч тасарчээ.

Албан ёсны мэдээллээр үерийн улмаас 5 хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй аж. Одоогоор үерийн усны түвшин бага буурч байгаа ч энэ сарын 06-07-нд дахин их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул Эрхүү хот болон үерт автаад байгаа бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

Их үерийн аюултай циклон хойноос Монгол руу уруудаж ирнэ, гамшгаас сэргийл гэж цаг уурынхан анхааруулсан. Эрхүү муж үерт нэрвэгдсэн. Зарим тосгон бүрэн живсэн.

Хувийн байшингууд хүнтэй юутайгаа урсаж байжээ. 20 суурин тосгон ямар ч холбоо, цэвэр ус, цахилгаангүй бүрэн тусгаарлагдсан. Их нутаг дэвсгэр усанд автаж, вертолёт буух аргагүй болсон, тусламж хүргэж чадахгүй байна. 40 гаруй мянган хүнтэй Тулун хот бараг живжээ. Тэнд усны төвшин 14 метрээр нэмэгдэж, барилгуудын 3-р давхар ч усанд автжээ. Ангар мөрний сав газар түм гаруй айл орон гэргүй болж. Юу ч үгүй болсон өрхөд 100 000 рублийн тусламж төрөөс үзүүлнэ. 160 хүн амиа алджээ.

Улаан-Үдэд бас хөнөөлт үер болсон. Төв засаг гамшгийн үнэнийг нуун далдлахыг оролдож байна, Сибирийн ойг хятадууд хяргасан түймэрдсэн нь гай боллоо гэж ард иргэд шүүмжилж байна.