"Учиртай гурван толгой", "Содура", "Бид 3-ын болзоо" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад авсан. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш бөгөөд бизнесийн чиглэлээр суралцаж байгаад орхисон гэдэг. "Би их сургуулиа төгссөн жил дипломоо тоохгүй хаячихсан. Гэхдээ тэр жилдээ дипломноосоо ч илүү зүйлийг олсон гэж боддог. Ажил хайж явахдаа санамсаргүй рекламанд тоглохоор болсон юм. Дараа нь найз нөхдийнхөө хүрээллээр дамжуулан загварынхантай холбогдож загварын тайзанд гарч мөн тэр шугамаараа хүмүүстэй холбогдож явсаар эхний хоёр кинондоо тоглосон доо. Мэргэжил сонголт маань бол бизнес байсан, одоо ч тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Би нэг эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг үзэж дээд хэмжээнд нь тултал сайн хийх дуртай. Амьдрал намайг урлаг руу хөтөлсөн болохоор энэ төрөлдөө сэтгэл гарган ажиллаж жаахан ч гэсэн амжилт гаргамаар байна. Эхний хоёр кино буюу “Учиртай гурав”, “Тэнгри” киноны нээлтийн дараа найруулагчид маань шоолоод байсан. “Киноны дундуур Амгааг харсан чинь сандалны цаанаас зөвхөн толгой нь л ил гарчихсан үзэж байсан” гэж. Тэгтлээ ичээд сандалдаа шигдээд байсан хэрэг. Аргагүй урлагийн чиглэлээр туршлагагүй хүн учраас анхны кинон дээр хэцүүхэн л байсан. Гэхдээ нэгэнт энэ салбарт ороод ирснийх сайн юм хийх юмсан гэж боддог. Өөрөө өөрөөсөө ичихгүй, цэх суугаад үзчих хэмжээний дүр бүтээх юмсан гэж хичээж явна даа" хэмээн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурьдаж байсан удаатай. Үргэлж олны хараанд өртдөг тэрбээр бие бялдартаа ихээхэн анхаардаг. Түүний бие бялдрын "өөрчлөлт"-ийг гэрэл зургаар хүргэж байна.