Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. 

Тэгвэл 17 шүүгчийн нэг болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ.  Тодруулбал, тэрбээр зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны  маргааш орой нь гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. Улмаар тэндээсээ гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэн АНУ руу гарах гэж байсан аж.

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. Ээжийгээ нас барсны дараахан АНУ-ын виз хөөцөлдөж эхэлсэн байна.