Сайн байцгаана уу? . Энэхүү захидалыг бичих гээд бодож байхдаа зэвүүцэл үзэн ядалтандаа баригдаж нулимсаа тэвчин бичиж байна.

Маш урт болхоор залхуутай санагдвал алгасаад өнгөрөөрэй. Би одоо 20той Их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурдаг (эмэгтэй)оюутан хүн л дээ. Би бараг л төрсөн цагаасаа хойш гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг туулж үзэж ирсэн одоог хүртэл энэ байдал маань үргэлжилж байна. Эцэг маань архи их уудаг уухаараа шаал өөр хүн агсам согтуу тавьж ээжийг минь аль залуугаас нь зодож хардаж ажил хийлгэдэггүй хүн байсан. Ажил хийхээр нь ажил дээр нь согтуу очиж дарамталдаг хавь ойрын хүмүүстэй нь хэрэлдэж тэвчихийн аргагүй байдаг байсан.

Ээж минь эцэг эхээ эрт алдсан болхоор нялх хүүхдүүдээ аваад очих айл ч бхгүй хүүхдүүдийг нь ч харах хүнгүй тул энэ бүхнийг тэвчиж ирсэн. Эрүүлдээ бол гуйж мөргөж уучлалт гуйн авч үлддэг гэвч архи гэдэг тэр зүйл эцгийн минь тархийг бүрэн удирддаг байсан. Ээж минь хэдийгээр буруу хүн сонгож ханилсан ч ээжийг минь битгий буруутгаарай үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж яваа ганц эрдэнэ минь. Одоо ээж минь ажиллаж гэр орны бүх зүйлийг зохицуулж эгчийг маань их сургууль төгсгөж одоо миний сургалтын төлбөрийг минь хийж төгсгөхийн л төлөө зүтгэж яваа хүчирхэг эмэгтэй.

Багадаа бол аавыг согтуу агсам тавихад нь ээж минь цохиулчихна гээд ер ойртуулдаггүй байсан болохоор уйлаад л хараад өнгөрдөг байсан. Харин том болоод ээжийгээ хамгаалж гар хүргэхийг нь болиулж өөрөө өмнүүр нь орж цохих үедээ цохиж цохиулах үедээ цохиулах болж үргэлж л хэрэлддэг болсноос хойш эцэг маань одоо надад бүр дургүй болж ээжийг байхгүйд намайг зодох гэж дайрдаг болсон. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилж үх гэж хараана бүр уяа авч намайг боох гэж ч оролдож байсан. Ийм байдал бүхэл бүтэн 20 хэдэн жил үргэлжилсэн одоо үнэхээр залхаж байна. Хөгширсөн ч энэ хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй улам их архи ууж мөнхийн хэрүүл агсам тавиастай Салах юм бол та нарыг бүгдийг чинь алаад өөрийгөө ална гэж сүрдүүлдэг согтуудаа ухаанаа алдвал тэгж мэдэхээр л хүн. Эцгийн минь энэ байдал намайг их хүйтэн хөндий сэтгэл хөдлөлгүй огцом уур ууцаартай болгож ээ. Дээрээс нь намайг наад их сургуулиасаа гарч ажил хийж мөнгө олж ир гэдэг. Би амралтаараа ажил хийж хичээлийнхээ хэрэгцээ өөрийнхөө ч хэрэглээнд аль чадахаараа л зарцуулж байсан.

Ийм байдал олон дахин үргэлжилсээр байдаг болохоор одоо миний сэтгэцэд нөлөөлж байх шиг байна. Өөрийн эрхгүй ухаан балартаж алчих юмсан гэдэг бодол байнга орж ирэх болсон. Өөрийгөө хянах хэцүү болж байна. Гэхдээ мэдээж ирээдүйгээ бодож байгаа. Тиймдээ ч Энэ гэр бүл хүчирхийлэлийн төлөө өөрийнхөө төлөө ч нийгэмд тэмцэх гэж би Хуульч мэргэжлийг сонгосон. Энэ хүнээс яг яаж салах ёстой вэ ээжийгээ аваад тусдаа амьдрах гэхээр огт салж өгөхгүй зууралдаастай дээрээс нь оюутан болхоор өөрийн гэсэн санхүүгийн асуудал ч гэсэн хүнд байна.

Нэг бөөд үзүүлсэн чинь наад хүн чинь үхэж байж л та нараас холдох юм байна гэж хэлсэн. За тэгсэн саяхан нэг яриа гараад байна юу вэ гэсэн чинь намайг гадагшаа явах уу нэг ажил байна гэнээ. Тэгэхээр нь би яах гэж би энд сургуульд сурч байна тэгээд ч хаашаа ч явахгүй гэж хэллээ Тэгсэн нөгөө ажил нь Урд хятадад 200 саяар Хүүхэд тээгч болох юм гэнэ ээ. Бурхан минь ийм эцэг гэж байх уу даа. Энийг нь тэгсэн чинь Эцгийн маань төрсөн эгч нь охиноо тийшээ явуул гэж ятгасан байгаа юм.

Тэр эгч нь миний фб руу хятадад очиж ажил хий аав ээжийнхээ ачийг хариул нтр гэж бичсэн. Мэдээж би явахгүй санасны гарз. Тэгсэн өнөөдөр шал согтуу ирээд агсам тавьж үр хүүхдийн буян үзэж чадахгүй үхэх нь яасан ийсэн гэж харааж байгаад гарлаа. Сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ ажиллаж хэн бүхэн л эцэг эхийнхээ ачийг хариулахыг л бодно гэтэл урагшаа явж хүүхэд тээ гэж байгаа хүнд юу хэлэх вэ Тэгээд үгүй гэсэн чинь тэгвэл яв зайл хүнтэй суугаад яв гэнээ үнэхээр гомдож үзэн ядаж байна. Одоо энэ асуудлаас болж явсангүй гээд хэдэн сар үргэлжилж дарамтлахыг үнэхээр таашгүй Одоо бол ааваа гэж дуудахаас ч дотор муухайр ч байна
Охин үрээ хайрла гээд шүлгийг бүх аавууд нэг сонсоод үзээсэй