Манай хүн их огцом түргэн ууртай л даа бид 2 нээх хэрэлдээд байдаггүй. Хэрүүл боллоо би л чимээгүй байж дэвэргээд ирвэл миний буруу болоод л дуусдаг, аягүй зөрүүд хүн.

Би сайхан харьцаад байвал сайхан байгаа л байна. Би жоохон уурлаж бухимдаад ууцаарлаад хэрүүл хийчих юм бол тэгээ л эвгүйдээд эхлэнэ дээ..Хүүхдээ хараад гэртээ байгаа болохоор хааяа бухимдах юм гарна шүү дээ /1хүүхэдтэй/. Өнөөдөр ялих ялихгүй зүйл их гараад хэрэлдэв ээ, хэрүүлийн дундуур танайхан гээд яриад доромжилж гарсан. Дургүй хүрээд танай аав ээж 2 хүүхэд харж чадахгүй хүмүүс ш дээ гээд хэлчихсэн. Тэгсэн л шууд босч ирээд өшиглөөд, унагаачихдаг  юм даа. Зогсож байсныг ч хэлэх үү эрчээрээ хөргөгчний ирмэг мөргөөд унасан. Би ч чи зодлоо гээд уйлсан, тэгсэн яв ингэж амьдарч чадахгүй гээд л би тэр үед шатсандаа чиний дүү бэр гуйсан хадагаа буцааж авна гээд байсан салаад тэрийгээ буцаагаад аваарай заа гэчихсэн /дүүтэй хэдэн сарын өмнө муудалчихсан юм, тэгэхэд тэгж хэлж байсан/ тэгсэн чинь шууд гүйж очоод бэр гуйж авсан хадагтай будааг цонхоор гаргаад шидчихдиймдаа. Ингээд буцаагаад өглөө болов уу ч гэх шиг ......Энэ хадаг будаа ямар учиртай юм бол тэр чигт хаячихвал яадаг юм бол ??? Яах ёстойгоо мэдэхээ байчихлаа. Хүүхдээ аваад яваад өгмөөр ч юм шиг.