Өнгөрч буй долоо хоногт эх орондоо болж өндөрлөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Улс төрчид албан тушаалаасаа буухгүй байхын төлөө нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцдаг бичигдээгүй дүрэмтэй болчихсон гэхэд болох нь ээ. 

З.Энхболдыг ажлаа өгөх болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн даруй "З.Энхболд: Би ажлаа өгөхгүй" гэх нь тэр. Түүнийг ажлаа өгвөл суудал дээр нь залрах эрхэмийг хэн байх вэ гэдгийг хүртэл З.Энхболдын ажлыг хэн авах вэ? танилцуулаад авсан. 

Төрийн түшээдүүд үүгээр ч сандал ширээний төлөөх маргаанаа зогсоохгүй нь ээ. Бүүр нам байгуулж аваад сонгуульд нэр дэвшдэг сонгогчдын саналыг хуваадаг жишиг сүүлийн жилүүдэд тогох шинжтэй. Улс төрчдийн шоу: Нам байгуулж "амбицлах" хоббитой юу

Нийгэмд шүүгч нартай холбоотой асуудал олны анхаарлыг татав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Түдгэлзсэн шүүгч нар нь Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хуралд орсон байдаг. 

Аялалын улирал эхэлсэн энэ цаг үед аялал жуучлалын компаниуд эрэлт ихтэй байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэ салбарын  хөгжлийг хойш татсан компани мэр сэр байна. Нэг ёсондоо ам, үйлчилгээ хоёр нь зөрөлдсөн асуудал их гардаг аж. Гэрээ байгуулахдаа сайхан аашилаад, ХИЛ давсан хойно хөсөр хаядаг аялалын компаниудаа цэгцлэх цаг иржээ

Эдийн засаг Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал гэж ардын үг бий. Гэтэл манай улс энэ үгний эсрэг явж байна. Өр, өвчиндөө баригдсан улс болчихов. Дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлээд идэр залуу насныхан эмчилгээний зардлаа дийлэхгүй тусламж, хандив хүссээр...Улс нь өрөө зээлээ төлж барахгүйд хүрсээр л...

Манай улсын гадаад өр нийтдээ 29.521 сая ам.долларт хүрчээ. Хятадууд өрнийхөө оронд газар нутгаа өг гээд дайрчих цаг ирэхгүй гэх батлагаа алга. БНХАУ-д "өр"-өө хэрхэн төлөх үү, эрх баригчид аа!!!

Спорт:  Улсын баяр наадам айсуй. Улсын цолд ойрхон бөхчүүд хэн бэ? гэх таамагыг бөхийн хорхойтнуудад зориулан мэргэжлийн сэтгүүлч ийнхүү үзэглэсэн байна.