Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд долдугаар сарын 5-ны өдрийн 19.00 цагийн орчимд алга болсон хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байжээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймээс аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.