“THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагналаа


Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдсан гэдэг.

Тэд өнгөрсөн онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн юм. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг ажээ. Тэгвэл дэлхийн хөгжмийн урлагт Монгол улсынхаа нэрийг цуурайтуулж яваа тус хамтлагийн амжилтыг үнэлж, Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагналаа.