Шүүхийн байгууллагад урлаг төрлөөрөө ажиллаж өөрт ашигтай байдал үүсгэдэг хэсэг бүлэг нөхдүүд бий. Шударгаар ажиллаж байгаа хэсгээ шүүхийн ураг төрлийнхөн муухай харагдуулаад зогсохгүй, шударга бус шийдвэр гаргахад нөлөөлдөг.  

Харин энэ байдал нь улам бүр даамжирч байгаад шүүхийн ураг төрлийн сүлжээнийхэн ичих цаг болжээ.

Шүүгчийн туслах, нарийн бичгээр ажиллаж байгаад шүүгч болсон хүнийг шүүхийн унага гэдэг. Шүүхийн унагануудын дийлэнх нь татаастай байдаг. Тэгвэл шүүхийн унага гэгдэх Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг өчигдөр гэнэт хилийн хоригтойгоор наадмын өмнө суллав. Баярын наадмын өмнө олны анхаарал сарнисан үед ийнхүү суллаж байгаа нь хэсэг бүлэг нөхдийн сонирхол байсан гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  дүгнэлт гаргаад  бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, яллагдагчаар татсан Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг оргон зайлна гэсэн баримт, нотолгоогүй гэсэн инээдтэй үндэслэлээр өчигдөр орой чөлөөлсөн. Хэдхэн хоногийн өмнө нэг шүүгч нь гадаадад их хэмжээний мөнгөтэй гарлаа л гэсэн. Энэ асуудлуудаар эрх бүхий байгууллагууд яагаад тайлбар өгөхгүй байгаа зэрэг нь хэсэг бүлэг нөхдийг хамгаалж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.

 Ядарсан ард түмнийг баяр наадмын үеэр хуурч, сүлжээгээ ажиллуулж энэ асуудлыг замхруулах гэсэн арга уу? гэсэн асуултууд гарч ирж байна. Үнэхээр л олон жилийн хэлхээ холбоо, сүлжээнд хамрагдсан энэ хүмүүсийг цэвэрлэнэ гэсэн итгэл алга болж байх шиг... Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг хэн хамгаалж байна вэ? Энэ хүмүүсийн төгссөн сургууль, шүүгч болохоосоо өмнө хаана, ямар ажил эрхэлж байсан талаарх мэдээллийг олж авмаар байна. Нууц мэдээлэл биш байх...

Тэгвэл шүүхийн унага гэгдэх шүүгч нарыг өчигдөр цагдан хорионоос суллах шийдвэр гаргасан шүүгч Мөнхбаяр гэгч нь өмнө нь прокурорт ажиллаж байсан нэгэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчээр томилогджээ. Тэр хүн олон нийтэд ил тод гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүй юу. Шүүгч тайлбарлах ёстой...  Хорьсон, хориогүй гэж тодорхой бус мэдээлэлтэй байж байснаа гэнэт цагдан хорьсон шийдвэрийг хүчингүй болгож байдаг.  “Нууц” гэх нэрийн дор ард түмнийг мунхруулж, ноцтой гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан эрх бүхий албан тушаалтнуудыг суллан, үгсэн хуйвалдах боломж олгож байгаа гэсэн хардлага төрлөө.

Өөрсдийнх нь сүлжээнд ороогүй шүүгч нарыг “гаднаас орж ирсэн” гэж цоллон, хов жив, гүтгэх, гүжирдэхээрээ дарамтлан ажилладаг шүүх, хуулийнхан-улс төр- хэвлэл, сошиал гэсэн   орчин үеийн мафийн тогтолцооны машин ажиллаж байгаа нь харагдаж байна.

Ерөнхийлөгчийн цензургүй ярианд ярилцлага өгөхдөө хоёр талд нь шүүх хуулийнхны сүлжээ ажилласан гэж хэлсэн, тэр сүлжээнийх нь тэдний эзэд хаана байна. Амиа хорлосон талийгаачийн нөгөө тал нь хэн байв. Шүүхийнхний ярьдаг өрлөг эх гэх сураг чимээ байна. Өөрсдийнх нь сүлжээнд ороогүй хүмүүсийг хэлмэгдүүлэх замаар энэ асуудлыг замхруулаад орхих гэж байгаа юм биш биз?

Сүр дуулиантайгаар түдгэлзүүлсэн шигээ олон нийтийн анхаарлын төвд хэргийг шалгаж үнэн мөнийг дэнслэх шаардлага байгааг сануулж байна !!!

А.Баярмаа