2018 оны зургадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр төв”-ийн байранд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан.

Хүүгийн  амь нас эрсэдсэн хэргийн хариуцлагыг “Дэлгэрэх төв”  болон тус байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас нэхэж шүүх хурал болсон. Харин хариуцлагыг нь “Дэлгэрэх төв”  үүрч, эзэн нь нэг жилийн хорих ял, 50 000 000 төгрөгийг ар гэрийнхэнд нь өгөхөөр шүүхээс шийдвэрлэжээ.

Тодруулбал, 2019.06.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүх хурал болж “Дэлгэрэх төв”-ийн эзэнд  ял оноосон бол тус төвд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн н.Ганпүрэв гэгчийг цагаатгасан байна.