Смарт утасны загвар, дизайнд хувьсал хийсэн  өөрийгөө эмчилдэг

 

LG G Flex албан ёсоор нээлтээ хийлээ

2013 оны сүүлчээс эхлэн удтал шуугиан тарьж, хэрэглэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан дэлхийн анхны уян хатан, нуман загварын ухаалаг утас LG G Flex утас Монголын зах зээлд албан ёсоор боруулагдаж эхэллээ. Хэрэглэгчээсээ үргэлж суралцаж, тэдний хүсэл мөрөөдлийг бүтээгдэхүүндээ шингээдэг гэдгээрээ бусдаас ялгардаг LG брэнд энэхүү уян утасаа эмэгтэй хүнээс санаа авч бүтээсэн ажээ.

ХЭЛБЭР, ЗАГВАРЫН ХУВЬСАЛ

Дэлхийн анхны нумарсан хэлбэртэй уян утас. G Flex-ийн энэхүү нумарсан загвар нь нүүрний хэлбэрт төгс зохицсон бөгөөд авч явах, утсаар ярихад илүү хялбар, эвтэйхэн болсон. Түүнчлэн энгийн хавтгай утастай харьцуулахад чих уруул хоорондын зайг ойртуулснаар 3dB хэмжээгээр дууны түвшин нэмэгдэж,  утсаар илүү тод ярих боломж олгох юм.

Нумарсан хэлбэр нь танд утсаа хаана ч явах боломжийг олгодог бөгөөд ар халаасаандаа хийгээд явсан ч гэмтэж хугарахгүйгээрээ онцлогтой байна.

 

 

КИНОНД ДУРЛАГСДЫН ТӨГС СОНГОЛТ

LG G Flex нь зөвхөн утасны загварын хувьд хувьсал хийгээгүй. LG брэндийн нэрийн хуудас болсон дэлгэцийн технологийн ололт амжилтуудаа ч нумарсан утсандаа харамгүй нэгтгэсэн. LG G Flex утасны 6”-ийн дэлгэц бол хамгийн том, анх удаа олон тоогоор үйлдвэрлэгдэж зах зээлд гарсан пластик уян дэлгэц (POLED) юм.  Маш нимгэн, хөнгөн, уян хатан шинж чанартай POLED дэлгэц нь нумарсан OLED хавтан дээр шилний оронд суурилагдсан нь LG G Flex-ийн онцгой хэлбэр, дэлгэцийн бат бөх байдлыг бий болгожээ.  Түүнчлэн POLED дэлгэц нь  тод, нарийвчлал сайтай дүрсийг харуулдаг . 6" HD OLED нуман дэлгэц нь илүү өргөн харуулж, таны утсаараа кино үзэх мэдрэмжийг шинэ түвшинд хүргэнэ.

 

ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХЫН НУМАН, УЯН БАТТЕРЕЙ

LG брэнд анх удаа нумарсан загвартай баттерейн технологийг боловсруулсан байна. LG G Flex утсанд зориулан бүтээсэн энэхүү нумарсан загварын батерей нь хавтгай баттейрейг бодвол харьцангуй физик даралт багатай байдаг бөгөөд  бат бөх, илүү үр дүнтэй ажиллагааг бий болгодог. Баттерей нь  хэдийгээр маш нимгэхэн боловч 3.500mAh хүчин чадалтай бөгөөд өдрийн турш HD форматаар бичлэг үзсэн баттерей дуусахгүй.

 

 

ӨӨРИЙГӨӨ ЭМЧИЛДЭГ УТАС

LG G Flex нь хамгийн анхны “Өөрийгөө эдгээдэг” шинж чанартай ухаалаг утас юм. Уян, харимхай материалаар утасны гадаргууг хийснээр өдөр тутмын элэгдэл, хөнгөн зурагдалт үүсэхэд хэсэг хугацааны дараа өөрийгөө эмчилж,  өө сэвийг арилгах чадвартай болсон байна.

ТАНИАР ХӨГЛӨГДДӨГ LG

Түүгээр ч зогсохгүй анх LG G2 утсанд танилцуулж байсан  арын гол товчлуур /rear key/-ыг өөртөө багтаасан. Ингэснээр яаралтай утсаар ярьж байх үе эсвэл жолооны ард явах үед утасны дууг ихэсгэж багасгахын тулд хажуу талд байдаг товчлуур дээр дарахдаа  утсаа санамсаргүй унтраах, ярихад тохиромжгүй байдлыг бий болгодог проблемуудыг бүрэн шийдсэн. Та зөвхөн долоовор хуруугаа ашиглаад л утасны дууны түвшинг ихэсгэж, багасгаж болно. Тун энгийн байгаа биз? Тиймээ LG үргэлж таны туршилгаас суралцаж таниар хөглөгддөг.

                                                 

Бусад давуу талууд

·         LG G Flex-ийн хэрэглэгчид хүссэн дуугаа Hi Fi чанараар сонсч, Тог тог, зочны горим зэрэг G2 утсанд танилцуулж байсан давуу талыг нэгтгэсэн.

·         Мөн нэмэлтээр дуу, зураг, бичлэг , Youtube рүү хялбар хандах боломжтой- QTheater

·         Хос цонх дээр зэрэг ажиллаж, үр дүнтэй ажиллах боломжийг олгох- Dual Window

·         Таны илүү тодотгож, фокуслах нүүр илрүүлэгч –Face detection функц

 

Та энэхүү “Өөрийгөө эдгээдэг” дэлхийн анхы уян утас LG G Flex-ыг худалдан авахыг хүсвэл ITZone дэлгүүрийн салбарууд болон Үүрэн холбооны бүх компаниудад хандаарай.

LG G Flex-ийн үзүүлэлт

- Chipset: 2.26 GHz Quad-Core Qualcomm® Snapdragon™ 800 (MSM 8974)

  GPU: Adreno 330, 450MHz

- Display: 6-inch HD (1280 x 720), Curved P-OLED (Real RGB)

- Memory: 2GB LP DDR3 RAM / 32GB eMMc

- Camera: Rear 13.0MP / Front 2.1MP

- Battery: 3,500mAh (embedded)

- Operating System: Android Jelly Bean 4.2.2

- Size: 160.5 x 81.6 x 7.9 - 8.7mm

- Weight: 177g

- Network: LTE-A / LTE / HSPA+ / GSM

- Connectivity: BT 4.0 / USB 3.0 compatible / WiFi (802.11 a/b/g/n/ac) / NFC

- Color: Titan Silver

- Other: TDMB / Hi-Fi 24bit, 192kHz Playback

 

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг store.itzone.mn сайт, Facebook/ITZoneStore хуудас болон 77312424 утсаар тус тус авах боломжтой.