ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН
98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ

Морьд үүрсэх шиг болоод сэрчихлээ
Монгол наадам өнөөдөр эхэлнэ
Зурхайд уухайлах шиг болоод
Зуны өглөө мандах нартай мэндэллээ
Цолоо дуудуулан дэвж тэлүүлэх бөх шиг
Наадмын өглөөний нар уулаа тулж өндийлөө
Хүрэн тэрмэн дээлээрээ гоёод
Хөхүүртэй айрагнаас нэгэнтээ уугаад
Гараанаас эргэх морь шиг догдлоод
Наадмын талбай орохоор явлаа
Зуун зууны түүхтэй наадмын нээлт эхэлж байна
Есөн цагаан сүлд наадмын талбайнаа заларч байна
Улсын тэргүүнүүд мэндчилж байна
Уяхан замба тивийн наран эгшиглэж байна…

 

Дэлхий дэлэгнэж, дэнж ногоорч, дэлгэр Монголын дээлтэй монголчуудын сэтгэл тэнэгэр байна. Эртэй баяртай бөхчүүдээ биширч, эрэмгий хурдан хүлгийнхээ хөлснөөс адис авдаг, эрхий мэргэн харваачдын уухайн дуунд хөглөгддөг миний ард түмэн сайхан наадаарай.

MGL MEDIA GROUP-н хамт олон