Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Хүчит 512 бөх барилдах Улсын наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.

Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152 бүртгүүлж, 16 цэрэг барилдахаар болжээ .

Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагаас эхэлнэ.