Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх бэртэж, гэмтэх тохиолдлууд цөөнгүй гардаг.

Өнөөдөр Төв цэнгэлдэх орчимд 14.00 цагийн байдлаар 6 хүүхэд төөрч, эцэг эхчүүдэд 5 хүүхдийг хүлээлгэж өгсөн байна. Иймээс Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулсан байна.