Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт агаар чийгшүүлж авто зам угаадаг машин ажиллаж байна. Наадамчин олон уг машины шүршигч дор зогсож сэрүүцэж байсан юм. Хүүхэд багачууд явах замыг нь тосож норохоо хүлээн зогсож байгаа дүр зураг явсан газар бүрт нь харагдана. Өмнөх жилүүдэд ийнхүү чийгшүүлэгч ажиллаж байгааагүй юм. 

Тодруулбал, уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй аж.

Мөн нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг үед зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын энэхүү автомашиныг Нийслэлийн удирдлагууд таван ширхэгийг авахаар төлөвлөсөн байгаа юм.

Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойр орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай бөгөөд Хот тохижилтын газар хариуцан ажиллаж байна.