Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн давааны амыг танилцуулья.

Долоогийн даваанд Улсын аварга гурав, Улсын арслан гурав, Улсын гарьд, начин цолтнууд нэг нэг үлдсэн.

Улсын аварга Ч.Санжаадамба Улсын гарьд Б.Гончигдамбыг амалсан бол Н.Батсуурь  С.Мөнхбат аваргыг амалжээ.

Долоогийн даваанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага цолны болзол хангаад байгаа Улсын начин Д.Анар нар тунаж үлдлээ.

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – Улсын аварга С.Мөнхбат /Увс/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/  – Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын начин Д.Анар /Дорнод/ /ТУНАВ/