Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

Түүний Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт болгож оруулахаар УИХ-д  хүргүүлсэн саналуудын заримаас цухас дурьдая.

1.УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэх,

2. УИХ-ын 108 гишүүнийн талыг нь мажоритар, талыг нь пропорцианаль системээр сонгох,

3. Шинээр нам байгуулахын тулд 801 биш 10 мянган гишүүний гарын үсэг цуглуулдаг болгох гэх мэт санал гаргасан бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгсөн эдгээр саналыг давын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж эхлэх аж.