Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Улмаар Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов.