Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Зөрлөг гэх газарт жонш баяжуулах үйлдвэрийн ажилтан, 45 настай, эрэгтэй Д гэгч цэвэр ус хадгалах усан санд унаж нас барсан хэрэг гарсан байна. Уг хэрэг үйлдвэрийн хяналтын камерт бичигдсэн байна. 

Талийгаач гэрээт хамгаалагчаар ажилладаг байсан бөгөөд хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.