Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болж нэмэгджээ.

Энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгсөд 22.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 958 буюу 4.4 хувиар нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгсөд 2141 буюу 45.8 хувь, цусан суулгаар өвдөгсөд 4.4 хувиар, сүрьегээр өвчлөгсөд 2.5 хувиар нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ.