Хэнтий аймагт тэргэнцэртэй иргэнийг зам хөндлөн гарч байхад нь авто машинаар мөргөж, гэмтээж ослын газраас зугтаасан хэрэг энэ сарын 11-нд гарсан байна.

Аймгийн цагдаагийн газраас энэхүү ослыг гаргасан жолоочийг эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд лам хүн байсан хэмээн мэдээллээд байна. Хэнтий аймгийн цагдаагийн газар сэрэмжлүүлэг болгох үүднээс осол гаргасан ламаас мэдээлэл авснаа олон нийтэд хүргэжээ.