Сүүлийн үед Бүгд Найрамдах Солонгос улсыг  зорих Монгол иргэдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаж сөрөг үзэгдэл гарах болсон байна.

Тухайлбал, иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгдөг. Энэ нь эргээд хуулийн хариуцлага хүлээдэг болохыг тэр бүр мэддэггүйгээсээ болж нэг хүн ял сонслоо.

Монгол Улсын иргэн Г.Г нь  1989 ондУлаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. Тэрбээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Сутай буянт ХХК-ийн тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дидо таур” ХХК-д визний материалд өгч ашигласан гэмт хэрэг үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Г.Г нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр  Сутайн буянт ХХК-д ажилд орсон байна. Улмаар  2019 оны 04 сарын 08-ны өдөр Голомт банкнаас лизингээр цахилгаан бараа авах гэсэн юм гэж  цалингийн тодорхойлолтонд албан тушаалын тамга даруулаад авснаа эвлүүлээд Солонгосын визний материалд өгчээ.  Энэ нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр илэрсэн байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамж Сансар Хоум плазагийн зүүн талд байрлах визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох Дидо Таур ХХК-аас Сутайн буянт ХХК руу залгаж танай байгууллагын ажилтан Г.Г нь БНСУ-руу явах виз мэдүүлсэн байна. Тэгээд танай компаний тамгийг скайнердсэн юм шиг байнагээд чатаар Г.Г-ийн бүрдүүлсэн тамга тэмдэгтэй материалыг явуулжээ. Шалгаад үзэхэд байгууллагын тамгийг скайнердан тавьж, албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар зурсан байсан нь илэрчээ.

Прокуророос шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн.  Уг зүйл анги нь Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн заалт юм. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Г.Г-ийг хувийн байдлыг тодоруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Энэ бол зөвхөн илэрсэн ганц хэрэг. Хэрвээ иргэд визнд орохоор материал бүрдүүлж байгаа бол үнэн зөвөөр мэдүүлэх шаардлага байгааг анхаарна уу. Эс бөгөөс хуурамч материал нь эргээд таны намтарт хар түүх үүсгэх, цаашлаад гэмт хэрэгтэн болгох эрсдэлтэйг анхаарна уу.