Монгол туургатны морьтны өв, соёлын наадам “Их хурд-8” уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  

Энэ удаагийн наадам нь морьтны соёлын бүхий л үнэт зүйл болох Адуучин тэмцээн, айрагны баяр, Гийнгоо марзайн улсын уралдаан, сайхан хос морьтны тэмцээн, жороо морины уралдаан, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, нутаг тутгийн сайхан айраг шалгаруулах “Айраг фестиваль”, шашны зан үйл зэрэг олон төрлөөр өргөн дэлгэр наадам болж байгаа юм.

Их насны морьдын уралдаанаар эхэлсэн энэ өдрийн наадам “Айраг Фестиваль”-аар үргэлжилж байна. Энэхүү фестивальд нутаг нутгийн айргыг амталж хамгийн сайхан айраг болон хамгийн гоё хөхүүрийг шалгарууллаа. Хамгийн гоё ур хийцтэй хөрүүрээр Төв аймгийн 61-ийн гарамын н.Сарантунгалагийн монгол ур хийц, хээ угалзтай хөхүүр шалгарлаа. 

Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 

Мөн монголын ард түмний дунд ихэд дэлгэрсэн Дэмбээ наадгайн тэмцээн болж байна. Тус тэмцээнд нутаг нутгийн 42 дэмбээчин оролцон наадаж байна. Уламжлалт найдгайн нэг Дэмбээ найдгайншилдэг дэмбээчнээр Төв аймгийн Бүрэн сумын  н.Найдалмаа тодорсон юм.