С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц болон УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шийлжүүлээд байгаа.

Энэхүү хэргийг харьяаллын дагуу гээд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдэнд холбогдох шүүх хуралдаан сарын 23-ны өдөр 10 цагаас болох юм. Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм.

Хаалттай шүүх хуралд гэрч, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар оролцох бөгөөд уг шүүх хурлыг сурвалжилах хүсэлтээ найман хэвлэл мэдээллийн хэрэгсэл ШЕЗ-өөр уламжлан гаргаад байгаа билээ.