Өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 20-21нд шилжих шөнө 02:00 цагт СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Өдрийн сонин" байрны хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс мансууруулах бодис хэрэглэж байсныг барьжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тэдгээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэж байсан иргэдийг энгийн иргэн болон цагдаагийн алба хаагч Э гэгч нар илрүүлж, СБД-ийн цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдсан байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа аж. Мөн энэ онд шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан. Үүнээс онцолбол 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд ба хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа аж.