Би 22 настай эмэгтэй. Найз залуутайгаа 2018 оны 1 дүгээр сараас эхлээд үерхсэн. Маш их хайрладаг, итгэдэг байсан. Ингээд 10 дугаар сард гэнэт нэг танихгүй охин над руу залгаад "Чи яагаад хүний нөхөр лүү чат бичээд байгаа юм, битгий гэр бүл үймүүлээд бай" гээд над руу маш их уурласан.

Би шоконд ороод найз залуугаасаа асуутал юу ч хэлж чадахгүй байсан. Маргааш нь тэр охинтой цаг товлож байгаад уулзаж ярилцсан. Бид 2той яг зэрэг давхар үерхэж эхэлсэн байсан. Мөн тэр охин орон нутгийх учраас хотод байр түрээслэж амьдардаг ба найз залуу маань 3 дугаар сараас хойш тэр охинтой хамт амьдарч эхэлсэн байсан. Гэхдээ хэтэрхий эрт байна гээд гэр бүлийхэнтэй нь огт танилцаагүй, тэр охиныг ч өөрийнхөө гэрийхэндээ танилцуулахаас эрс татгалзсан байсан.

Ингээд би гэдэг хүн голдоо ортлоо гомдож салъя гэдгээ хэлтэл тэр залуу "гэр сургууль 2ых нь зай маш хол болохоор (гэр нь орон нутагт байдаг тул хотод хамаатныдаа байсан) бас цэргийн сургуульд өглөө хар эрт цуглаж, шөнө орой болсон хойно тардаг болохоор сүүлдээ шантраад маш хэцүү байсан. Энэ охин боломжтой айлын хүүхэд болохоор үерхэж байгаад гэрээс нь явахад амар байсан юмаа, ганцхан удаа уучлаач энэ охиноос одоо шууд саллаа гээд зөндөө гуйсан. Ингээд хэсэг хугацаанд хөндий байсны эцэст би уучлаад бүх зүйлийг мартахаар шийдсэн.

Эвлэрээд дахиж тэр талаар огт сөхөж яриагүй. 6 дугаар сард тэр сургуулиа төгсөөд орон нутагруу томилогдоод явсан. Явахаасаа өмнө намайг гэр бүл, хамаатнуудтайгаа албан ёсоор танилцуулж, өөрөө ч мөн манай аав ээжтэй танилцаж ирэх жил намайг төгсөхөөр хамт амьдармаар байгаагаа хэлээд явсан.
Би хотод дадлага хийж байгаа учраас дадлагаа дуусгаад араас нь очоод 9 сар хүртэл хамт амьдрая гээд бид тохиролцоод байж байтал гэнэт нөгөө охин дахиад гараад ирсэн.

Тэр 2 огт салаагүй байсан, 6 сар хүртэл хамт амьдарч байгаад яваад, удалгүй тэр охин араас нь очиж хэд хоночоод ирсэн гэдгээ надад хэлсэн. Бас надтай үерхсээр хэвээрээ байгааг нь огт мэдээгүй бсан. Намайг өөрт нь гай боллоо, зүгээр үерхэж байгаа хүмүүсийн дундуур орлоо гээд зөндөө хэл амаар доромжилсон.

Ээжээс нь асуутал тэр охиныг нь ерөөсөө мэдэхгүй, манай хүү тэгэх хүн бишээ. Атаархсан хүн л дундуур чинь орсон байлгүй. Манай хүү чамайг л сонгосон гээд бидэнд танилцуулсан гэх юм.
Найз залуутайгаа ярилцах гээд зөндөө асууж үзлээ. Тэр охины талаар огт юу ч ярихгүй юм. Тэр охин их хөнгөн хүн тийм болохоор надад итгэл төрүүлдэггүй. Би чамайг л эхнэрээ болгоно гэж сонгосон гэдгээс өөр юм хэлэхгүй.

Би одоо яахаа үнэхээр мэдэхгүй байна. Би тэр хүнд маш их хайртай. Эсвэл би их хайрандаа сохроод тэнэг шийдвэр гаргаад яваад байгаа юм болов уу? Энэ хүн үнэхээр миний нөхөр болоод амьдралын уртад хань болж чадах болов уу? Би уучлаад амьдрал эхлүүлэх хэрэгтэй юу, эсвэл бүр салаад мартсан нь зөв үү?