Бүгдээс нь асуух асуулт байна⁉️ Эцэггүй хүүхэд, хүүхдээ авхуулах(ар гэрийн асуудал, нөхөр нь хаяад явсан, хадмууд, эцэг эх нь зөвшөөрөөгүй г.м асуудлаас болж хүүхэд авхуулах).

Мөн авахуулахгүй төрүүлнэ гээд шийдээд 6 7 сар хүртэл нь тээсэн хүүхдийг нь авахуул гэж хавь ойрынх нь хүмүүс шахаж шаардах (өвчин намдаах эм гэж хэлээд хэд хоног зулбуулах эм уулгасан байна лээ, ямар учиртай эм болохыг нь мэдээд гэрийнхэнтэйгээ ам мурийхад доошоо наад хүүхэд чинь гардаггүй юм аа гэхэд гажигтай гарна авахуулж л таараа гэж хэлсэн байх юм) Ер нь л иймэрхүү асуудалд яах нь ёстой вэ. Хүүхдээ гаргачих юм бол тэр залууг эргээд ирнэ гэж бодож байсан.

Гэхдээ хүүхэд нь гарлаа гээд эрэгтэй хүнийг хүүхдээр тогтоодоггүй юм гэж хэлсэн байх юм. Эцэггүй хүүхэдтэй гэж гадуурхагдана гээд гэрийнхэн нь хэлсэн гэнэ. Та нар санал бодлоо хуваалцаач.