С.САРУУЛ

Говийн бүсийн хурдан морины “ГОВЬ ШАНХ-6″ наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Говийн бүсийн их насны уралдаанд

-ТҮРҮҮ МАГНАЙ: Дундговь аймгийн Хулд сумын уугуул МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын ХОНГОР ХАЛЗАН

АМАН ХҮЗҮҮ: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ХҮРЭН АЛАГ

АЙРГИЙН ГУРАВТ: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Шагдаржавын ХҮРЭН

АЙРГИЙН ДӨРӨВТ: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргалын ХОНГОР ХАЛЗАН

АЙРГИЙН ТАВД: Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул сумын Алдарт уяач О.Батжаргалын ХУЛ хурдалжээ.

Хурдан соёолонгийн уралдаанд

ТҮРҮҮ МАГНАЙ: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Түвшинбаатарын ЦООХОР

АМАН ХҮЗҮҮ: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Б.Баярмөнхийн СААРАЛ

АЙРГИЙН ГУРАВТ: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Ц.Будгэрэлийн ХҮРЭН

АЙРГИЙН ДӨРӨВТ: Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул сумын Алдарт уяач Ц.Сайхандэлгэрийн ЗЭЭРД

АЙРГИЙН ТАВД: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн Алдарт уяач Л.Алтанхуягийн ХЭЭР АЛАГ хурдалж хотол түмнээ цэнгүүллээ.

Азарганы уралдаанд 71 хурдан азарга тоосоо өргөснөөс

ТҮРҮҮ МАГНАЙ:Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.ТҮМЭНБАЯРЫН ХОНГОР

АМАН ХҮЗҮҮ: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул аймгийн Алдарт уяач О.БАТСАЙХАНЫ АЛАГ

АЙРГИЙН ГУРАВТ: Дундговь аймгийн Хулд сумын уугуул улсын Манлай уяач Б.ЛХАГВА-ОЧИРЫН ХҮРЭН

АЙРГИЙН ДӨРӨВТ:Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Н.БАТЖАРГАЛЫН ХУЛ

АЙРГИЙН ТАВД: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын Алдарт уяач Д.ЦОГТБАЯРЫН ХҮРЭН хурдалж уясан эзэн унасан хүүхэд хотол олноо баясгалаа.

Эх сурвалж: www.polit.mn