Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 34 хүн усанд осолджээ. Энэ тоо долдугаар сард өсч, 26 хүн амь насаа алдсан байна.

Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 69 тохиолдол бүртгэгджээ. Нийтдээ  60 хүн амь насаа алдсанаас  51 нь том хүн,  ес нь хүүхэд байна. 

Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилахад амарч зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол осолдсон иргэдийн 88 хувь нь эрчүүд аж.

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.