Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт "Өвөрхангай аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт хүний амь насыг нь хохироогоод шороонд булсан байна" гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр иржээ. 

Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.  

Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.