Амралтын өдрүүдэд /2019.08-03,04/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг “Нарстайн ам” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 10 км/ асфалтан замд Hyundai Mighty  маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас  барсан.

2019.08.04-ний өдрийн 09:20 цагийн орчимд  Дундговь аймгийн Луус сумын “Цомог” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 2 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас 3 нь явган зорчигч бэртэж гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Эхний хагас жилийн байдлаар ОНХОЛДОХ ХЭЛБЭР-ээр 461 осол бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр олсын 410 буюу 88.9 хувь,  амь нас хохирсон 107 буюу 57,8 хувийг орон нутгийн замд гарсан зам тээврийн осол эзэлж байна. Шалтгаан нөхцлийн судлан үзвэл  хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, гэрэл шилжүүлэх,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох  байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх
Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
Замын нөхцөл байдлаа судалж хөдөлгөөнд оролцох
Гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.