“Миний дэлгүүр”  сүлжээ дэлгүүр  хэрэглэгчээ дорд үзэж хөгзөрсөн бүтээгдэхүүн заржээ.  Тодруулбал  Нарны зам дагуу 13-р хорооллын  Зиг заг төвийн хажууд байрлах “Миний дэлгүүр”-ээс нэгэн үйлчлүүлэгч  талх болон бусад хүнсний зүйл авахад талх нь ийнхүү хөгзөрсөн байсан нь энэ юм.  Энэ талаар  хэрэглэгч : “Өчигдөр орой дэлгүүрээс хүнсээ авсан юм. Өглөө талхаа идэх гэсэн чинь ийм байсан.  Хохироод сүйд болсон зүйлгүй болохоор Миний  дэлгүүрийнхэнтэй уулзаагүй.” Гэв.   

 Монголын томоохон сүлжээ “Миний дэлгүүр”-ийн гаргасан энэ алдаа удаа дараа давтагдаж байгаа бөгөөд холбогдох газраас хяналт хийж  хэрэглэгчээ дээлдэг болгоход хэвшүүлмээр.